card

ОРОН НУТГИЙН ТАЙЛАН

Тариат сум, Алтайд баг “Алтаадын тул” Байгаль Хамгаалах Нөхөрлөл

Нөхөрлөлийн дарга Б. Баатархүү. Энэ нөхөрлөл нь 2019 онд байгуулагдсан бөгөөд нийт 40 гишүүтэй. Нөхөрлөлийг байгуулагдахаас өмнө хулгайн загасчид их болон нутгийн иргэд өөрсдөө ч загасыг ихээр агнадаг байсан.
Өнгөрсөн 2019 онд нөхөрлөлийн гишүүд манай үйл ажиллагааг эхнээс нь талархан дэмжиж, хамгаалах, өсгөн үржүүлэх ажилд гар бие оролцож, сэтгэл зүтгэл гарган идэвхтэй хамтран ажиллаж байна.
“Алтаадын тул” нөхөрлөлийн гишүүд байгаль хамгаалах хяналт шалгалт, эргүүлийн ажлыг идэвхтэй хийж байна. Нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй бүс нутгаар 2019 оны 07 дугаар сараас мөн оны 10 дугаар сарын хооронд загасчлах зөвшөөрөл аваагүй аялагчид, загасчид ихээр зорчсон бөгөөд нөхөрлөлийн гишүүд хяналт тавьж, БОУБайцаагч, Байгаль хамгаалагчдадаа тухай бүрд шуурхай мэдэгдэж, хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байна.

Тариат сум, Алтайд баг “Алтаадын тул” Байгаль Хамгаалах Нөхөрлөл
Тариат сум, Мөрөн баг “Мөрөнгийн хишиг” Байгаль хамгаалах нөхөрлөл

Тариат сум, Мөрөн баг “Мөрөнгийн хишиг” Байгаль хамгаалах нөхөрлөл

Нөхөрлөлийн дарга А. Даваацэрэн. Энэ нөхөрлөл нь 2019 оны 1 дүгээр сард 32 гишүүнтэйгээр байгуулагдан, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд нь Тариат сумын БОУБайцаагч, Байгаль хамгаалагчид болон “Алтаадын тул” нөхөрлөлтэй нягт уялдаа холбоотойгоор өөрсдийн хариуцсан газар нутагт эргүүл шалгалт хийж, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж байна.