card

Header


“Чулуут тул” НҮТББайгууллагын товч танилцуулга

A CONSERVATION FIRST

Байгаль цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалан амьдрах орчин доройтож тоо толгой нь хорогдож буй ан амьтныг хамгаалах үйлсэд дэлхий нийтээрээ нэгдэж байна.

Бид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж “Чулуут тул” НҮТББ Chuluut tul NGO/ нь ховор амьтан тул загас ба агнуурын зүйлийн загаснуудыг хамгаалах, сэргээн нутагшуулах зориудын аргаар үржүүлэх байгаль хамгаалах ажлуудыг санаачлан зохион байгуулах зорилгоор энэ 2020 онд үүсгэн байгуулагдсан.

Анхаарч, хамгаалах эзэнгүй орхигдсон Сэлэнгэ мөрний эх Чулуут голын савын хэмжээнд хамгаалал, судалгаа шинжилгээний үе шаттай иж бүрэн цогц ажлын Чулуут Тул 2030 төсөл боловсруулан ажиллаж байна.

С.Жавзандулам

С.Жавзандулам

/Гүйцэтгэх захирал/

Багш мэргэжилтэй. Гадаад, дотоодын хүмүүнлэгийн төслүүдийн менежментийн багт олон жил амжилттай ажиллаж байсан туршлагатай. 2020 оноос “Чулуут тул-2030” төслийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Х.Батзул

Х.Батзул

/Төслийн зохицуулагч/

Банк санхүүгийн мэргэжилтэй. 2007 онд АНУ-д UVU-д баклавар зэрэг хамгаалсан. Менежментийн арвин туршлагатай, загасчин, байгаль xамгаалагч.

Э.НОМИН

Э.НОМИН

/Зохицуулагч/

Санхүү болон төсөвчин мэргэжилтэй. Гадаад, дотоодын хүмүүнлэгийн төслүүдийн менежментийн багт олон жил амжилттай ажиллаж байсан туршлагатай. 2022 оноос “Чулуут тул-2030” төслийн зохицуулагчаар ажиллаж байна.

Чулуут сав газрын хэмжээнд учирч буй экологийн доройтол, ирээдүйд учирч болзошгүй эрсдэл

Цаг уурын өөрчлөлт цөлжилт амьдрах орчны доройтол, хүний буруутай үйл ажиллагаануудын улмаас шивэр тул загасны тоо толгой нь эрс хорогдож устаж байгаа нь илэрхий билээ Чулуут голын сав газрын хэмжээнд ховор ба агнуурын жараахайн зүйлийн загас эрс ховордож, Монгол Улсын Загасны Улаан дансанд орж аюулд орсон ангилалд бүртгэгдсэн нь аюулын харанга дэлдэж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуй, бэлчээрийн доройтолоос үүдсэн органик бохирдолоос үүдэн цахиурт замгийн тархац Чулуут голд ихээр ажиглагдах болсон.

Энэ нь усан орчны органик бохирдол усны дулааны хэм нэмэгдсэнээс замаг идэгч усны шавьжууд, замаг идэшт жижиг жараахай холимог идэшт зэвэг хадран, шивэр сугас загасуудын эрс хорогдолтой дам холбоотой байж болох юм.

Чулуут голын харгианы замагжилт 2016.07.15