card

2020 оны ажлын товч тайлан

Барааны код:

Gallery

2020 оны зэвэг, хадран загаснуудыг зориудын аргаар үржүүлж-нутагшуулсан ажлын товч тайлан

.

2020 Үржүүлгийн үр дүнд бие даан амьдрах чадвартай, биеийн урт нь 2-2.5см хүртэлх хадрангийн 120,000 ширхэг, 2.5-3см урт зэвэг загасны жарамгай 380,000 ширхгийг үржүүлэн тавьсан байна.

.

Агнуурын төрөл зүйлийн загаснуудын байгалийн нөөцийг арвижуулах, улмаар байгалийн жамаар нөхөн үржих нөхцөлийг хангах шалгарсан арга зүй бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан хамгаалах ба зориудын аргаар үржүүлэх юм.

Бид Чулуут голын сав газарт тархсан 12 төрөл зүйлийн уугуул загаснуудыг хамгаалахаас гадна сүргийн бүтэц, тархалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоо дээр үндэслэн, бүс нутгийн хэмжээнд устаж, ховордож буй загас болон агнуурын төрөл зүйлийн загаснууд болох зэвэг, хадран, гутаарь, тул, хилэм, варлан зэрэг загаснуудыг зориудын аргаар өсгөх замаар сав газрын загасны нөөцийг боломжит хэвийн хэмжээнд хүргэхээр  төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл маань 2019-2030 оны хооронд амжилттай хэрэгжсэнээр Чулуут голын савын хэмжээнд хүрээлэн орчин ба усан орчин хамгаалагдахаас гадна загасны амьдрах усан орчин өнөөгийн байдлаас илүүтэй сэргэн сайжирч, агнуурын болон жараахайн төрөл зүйлийн загасны нөөц баялаг нэмэгдэж, байгалийн жамаараа нөхөн үржих популяци чадвар сэргэх юм.