card

2019 оны ажлын товч тайлан

Барааны код:

2019 оны зэвэг, хадран загаснуудыг зориудын аргаар үржүүлж-нутагшуулсан ажлын товч тайлан

 

Үржүүлгийн үр дүнд бие даан амьдрах чадвартай, биеийн урт нь 2-2.5см хүртэлх хадрангийн 24’563 ширхэг, 2.5-3см урт зэвэг загасны жарамгай 197’854 ширхгийг үржүүлэн тавьсан байна.

Төслийн ерөнхий ивээн тэтгэгч Жи Ай Пи ХХК, шатахуун тослох материалаар Петровис ХХК, цахилгаан үүсгүүрээр Юнитра ХХК нар дэмжлэг үзүүлж ажилласан.

Түүнчлэн БОАЖЯам, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГазар, ХААИСургууль, Мөрөнгийн хишиг, Алтаадын Тул нөхөрлөлүүдтэй хамтран ажилласан. Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын зүгээс манай төслийн үйл ажиллагааг сайшаан өндрөөр үнэлсэн.

Агнуурын төрөл зүйлийн загаснуудын байгалийн нөөцийг арвижуулах, улмаар байгалийн жамаар нөхөн үржих нөхцөлийг хангах шалгарсан арга зүй бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан хамгаалах ба зориудын аргаар үржүүлэх юм.

Бид Чулуут голын сав газарт тархсан 12 төрөл зүйлийн уугуул загаснуудыг хамгаалахаас гадна сүргийн бүтэц, тархалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоо дээр үндэслэн, бүс нутгийн хэмжээнд устаж, ховордож буй загас болон агнуурын төрөл зүйлийн загаснууд болох зэвэг, хадран, гутаарь, тул, хилэм, варлан зэрэг загаснуудыг зориудын аргаар өсгөх замаар сав газрын загасны нөөцийг боломжит хэвийн хэмжээнд хүргэхээр  төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл маань 2019-2030 оны хооронд амжилттай хэрэгжсэнээр Чулуут голын савын хэмжээнд хүрээлэн орчин ба усан орчин хамгаалагдахаас гадна загасны амьдрах усан орчин өнөөгийн байдлаас илүүтэй сэргэн сайжирч, агнуурын болон жараахайн төрөл зүйлийн загасны нөөц баялаг нэмэгдэж, байгалийн жамаараа нөхөн үржих популяци чадвар сэргэх юм.

“ХАМГААЛАЛ НЭГДҮГЭЭРТ”

Цаашдаа бид төлөвлөсний дагуу Чулуут голын сав  газрын 12 зүйл уугуул загаснуудыг .төрөл зүйл тус бүрийн сургийн бүтэц, тархалт, тоо хэмжээг нь нарийвчилсан судална. Судалгааныхаа үр дүнд үндэслэн агнуурын болон жараахайн төрөл зүйлүүдийн хоорондын зохист харьцаа, тоо хэмжээг тооцсоны үндсэн дээр зориудын аргаар үржүүлж-сэргээн нутагшуулахаар төлөвлөж байна.